Нүүр хуудас

Бид компани байгууллагуудад ISO 9001, ISO 14001, ISO 45001, ISO 27001, ISO 22000 зэрэг ISO стандартуудаар олон улсын нэр хүндтэй доорх байгууллагуудын үйлчилгээг хүргэснээр Монголын компаниудыг олон улсын албан ёсны Register бүртгэлд оруулж дэлхий нийтэд танигдах боломжоор хангадаг.

Манай үйлчилгээнүүдийн онцгой давуу талууд:

  1. Бүх үйлчилгээ Олон улсын байгууллагуудын үйлчилгээ ба Монгол дах төлөөлөгч байгууллагад нь бэлтгэгдсэн монгол мэргэжилтнүүд гүйцэтгэдэг

  2. Бүх үйлчилгээ Олон улсын ашгийн төлөө бус байгууллагуудаас хийгдэж байгаа тул зах зээл дээрх хамгийн хямд үнээр үйлчилдэг

  3. Монголын компаниуд олон улсын албан ёсны бүртгэлд орсноор дэлхийн түвшинд танигдах боломжоор хангагддаг

  4. Бид ISO стандартуудын эх зохиогч Британийн Стандартын байгууллагын know-how-аар үйлчилгээгээ явуулдаг

  5. Олон улсын нэр хүндтэй гэрчилгээг Монголд суугаа Их Британи болон Австралийн элчин сайдын яамнаас хүндэтгэлтэй гардуулдаг

Үүнтэй холбоотойгоор бид өөрсдийн дараахь үйлчилгээнүүдийг санал болгож байна:

I. Олон улсын сургалт - Британийн стандартын байгууллагын (BSI, www.bsigroup.com/) Олон улсын мэргэжлийн сургалтын Академийн сургалтууд

  1. BSI нь 1901 онд байгуулагдсан ISO стандартуудыг зохиогч байгууллага

  2. Эх зохиогчийн хувьд өөрийн сургалтыг хамгийн учир мэдсэн сургалтууд хэмээн үздэг

  3. Дотоод аудиторуудын сургалтаар оролцогчдод мэргэшсэн аудиторын гэрчилгээ олгоно

II. Урьдчилсан аудит (pre-audit) буюу зөрүүгийн шинжилгээ (Олон улсын аудитад тэнцэх бэлтгэл ажил)

  1. Байгууллагын үйл ажиллагааг стандартын шаардлагуудтай харьцуулсан шинжилгээ хийнэ

  2. Аудитын асуулт тавих техникийг ашиглан ажилтнуудтай ярилцана

  3. Стандартад нийцээгүй байдлыг (үл тохиролыг) тодорхойлно

  4. Гарсан зөрүүг арилгах төлөвлөгөө гаргана

  5. Төлөвлөгөөг биелүүлэхэд туслалцаа үзүүлж олон улсын аудитад бэлтгэнэ

III. Олон улсын баталгаажилтын аудитын болон итгэмжлэлийн үйлчилгээ

  1. Баталгаажилтын байгууллага: Business Systems Certification (BCert, www.bscertification.com) Австралийн шилдэг олон улсын баталгаажилтын байгууллага

  2. Итгэмжлэлийн байгууллага: JAS-ANZ (Joint Accreditation Systems - Australia, New Zealand, www.jas-anz.org). Оюу Толгой тэргүүтэй Монголын 100 гаруй байгууллага энэхүү итгэмжлэлийн байгууллагын Register бүртгэлд бүртгэгдсэн байдаг.

Дээрх 3 үйлчилгээний жишиг үнэ ба хугацаа:

1. Тухайн ISO стандартын сургалт, үнэ: 2,5 сая төгрөг, хугацаа: 3 өдөр тус тус 2 цаг

2. Урьдчилсан аудит буюу зөрүүгийн шинжилгээ, үнэ: 3,5 сая төгрөг, хугацаа: 1 сар

3. Олон улсын баталгаажилт ба итгэмжлэлийн үйлчилгээ: хугацаа: 2 долоо хоног, үнэ:

  • Эхний жилийн хоёр шатны аудитын үйлчилгээний үнэ: 5,5 сая төгрөг

  • Хоёр дах жилийн магадлан баталгаажуулах аудитын үйлчилгээний үнэ: 2,5 сая төгрөг

  • Гурав дахь жилийн магадлан баталгаажуулах аудитын үйлчилгээний үнэ: 2,5 сая төгрөг

Олон улсын албан ёсны бүртгэлийн болон олон улсын гэрчилгээний хугацаа: 3 жил

Манай танилцуулгыг хүлээн авна уу:

Ийнхүү бид байгууллагуудад дараах цогц үйлчилгээг үзүүлж олон улсын бүртгэлд оруулдаг:

  1. Байгууллагад стандартуудын эх зохиогч болох Британийн стандартын байгууллагын сургалтуудыг явуулна

  2. Байгууллагыг олон улсын баталгаажилтын аудитад бэлтгэдэг pre-audit үйлчилгээ үзүүлнэ

  3. Олон улсын баталгаажилтын байгууллагын аудитыг оруулж олон улсад бүртгэлтэй гэрчилгээ олгоно

Бидэнтэй хамтран ажиллаж үйл ажиллагааныхаа менежментийг дэлхийн менежментийн стандарт хангасан түвшинд хямд өртгөөр болон хялбар аргаар гаргахыг урьж байна!

ХОЛБОО БАРИХ

ISO гэрчилгээжүүлэлтийн талаар лавлах бол бидэнтэй холбогдоорой.