Нүүр хуудас

FMC XXК – олон улсын групп компани байгууллагууд

FMC ХХК нь 2015 онд байгуулагдсан бөгөөд менежментийн тогтолцооны ISO стандартуудын олон улсын баталгаажуулалтын аудит болон итгэмжлэлийн үйлчилгээг Монголын байгууллага, компаниудад Монголд анх удаа хүргэж эхэлсэн үндэсний байгууллага юм. Ингэснээр Монголын компаниуд олон улсын албан ёсны бүртгэлд бүртгэгддэг болсон билээ.

Бидэнтэй хамтран ажилладаг олон улсын байгууллагууд ба тэдгээрийн үйл ажиллагааны чиглэл:

FMC XXК – олон улсын групп компани байгууллагууд

1) Британийн стандартын байгууллага (BSI, www.bsigroup.com)

2) Австралийн BCert байгууллага (www.bscertification.com)

3) АНУ-ын BQSR байгууллага (www.bqsrcert.com)

4) Английн LMS байгууллага (www.lmscert.com)

5) Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Certiva Ltd компани (www.certiva.uk)

Олон улсын итгэмжлэлийн байгууллагууд:

1) Австрали, Шинэ Зеландын JASANZ (Joint Accreditation Systems of Australia & New Zealand, www.jasanz.org)

2) АНУ-ын IAS (International Accreditation Service, www.iasonline.org)

3) БНСУ-ын KAB (Korean Accreditation Board, https://eng.kab.or.kr)

4) Их Британийн QABCB (Quantas Accreditation Body for Certification Bodies, www.qabcb.com)

Бид мөн Европын Холбооноос 2014-2017 онуудад хэрэгжүүлсэн "Монгол Улсын стандартын тогтолцоог боловсронгуй болгох нь" (SMMSS) төсөл дээр Их Британийн стандартын байгууллага (BSI, www.bsigroup.com)-тай хамтран гүйцэтгэгчээр ажиллаж, Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу дараах байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх чиглэлд ажилласан. Үүнд:

1. Стандартчилал, хэмжил зүйн газар

2. Худалдаа аж үйлдвэрийн танхим

3. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

4. Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо

5. Хувийн хэвшлийн компаниуд

Бид хамтрагч ОУ-ын баталгаажилтын болон итгэмжлэлийн байгууллагуудаар дамжуулан 2015 оноос хойш дотоодын 70 гаруй компани байгууллагад мэргэжлийн үйлчилгээ үзүүлээд байгаа билээ.

FMC (Эф Эм Си) XXК

Монгол Улс

Утас: 9905 1706, 8030 8535

Имэйл хаяг: info@fmc.mn

Вэбсайт: www.fmc.mn

Сошиал холбоос: www.facebook.com/ISOStandardsInMongolia

ХОЛБОО БАРИХ

ISO гэрчилгээжүүлэлтийн талаар лавлах бол бидэнтэй холбогдоорой.