
2017 - 2019 онууд: Тогтвортой үйл ажиллагаа
1. BSI-ийн үйлчилгээнүүдийн талаарх олон нийтийн сургалт, семинарууд (2017 он)






2. BSI-ийн Олон улсын Академийн ISO 9001 стандартын монгол сургагч багштай анхны сургалт (2017 он)
BSI-ийн Олон улсын Академийн ISO стандартуудын сургалтын монгол сургагч багш Б.Ундарлаа














3. BSI-ийн Олон улсын Академийн ISO стандартуудын сургалтуудыг компани байгууллагуудын хүсэлтээр хүргэж эхлэв (2017-2019 онууд)
MCS International XXК (2019 он)
MCS International (MCSI) ХХК нь Монголд анх удаа IMS (Integrated Management System) буюу Нэгдсэн Удирдлагын Тогтолцоог (НУТ) үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлсэн байгууллага юм. Энэ нь ISO 9001 Чанарын Удирдлагын Тогтолцоо, ISO 14001 Байгаль Орчны Удирдлагын Тогтолцоо, ISO 45001 Хөдөлмөрийн Аюулгүй Байдал ба Эрүүл Мэндийн Удирдлагын тогтолцоо, ISO 50001 Эрчим хүчний Удирдлагын Тогтолцоо зэрэг дөрвөн стандартуудыг Нэгдсэн Удирдлагын Тогтолцоо хэлбэрээр хэрэгжүүлсэн явдал байлаа.
Компанийн төв оффис дээрх бидний анхны сургалт


Ухаа Худагийн цахилгаан станц дээрх сургалт


Компанийн Нэгдсэн Удирдлагын Тогтолцоо (IMS)-ны аудиторуудын мэргэшлийг дээшлүүлэх жил бүрийн сургалтууд




Бороо Гоулд XXК (2019 он)
Бороо Гоулд ХХК нь Монголд мөн анх удаа IMS (Integrated Management System) буюу Нэгдсэн Удирдлагын Тогтолцоог (НУТ) үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлсэн байгууллага юм. Энэ нь мөн ISO 9001 Чанарын Удирдлагын Тогтолцоо, ISO 14001 Байгаль орчны Удирдлагын Тогтолцоо, ISO 45001 Хөдөлмөрийн Аюулгүй байдал ба Эрүүл Мэндийн Удирдлагын тогтолцоо, ISO 50001 Эрчим Хүчний Удирдлагын Тогтолцоо зэрэг дөрвөн стандартуудыг Нэгдсэн Удирдлагын Тогтолцоо хэлбэрээр хэрэгжүүлсэн явдал байлаа.
Олон улсын зөвлөхөөс компанийн удирдлагын багт хүргэж буй НУТ-ын сургалт


Алтны уурхайн сайт дээр явуулсан НУТ-ын сургалт


4. Британийн стандартын байгууллага (BSI) болон Австралийн Business Systems Certification (BSC) олон улсын нэр хүндтэй баталгаажилтын байгууллагуудын үйл ажиллагаа (2017-2019 онууд)
Их Британийн UKAS, АНУ-ын ANAB, Австрали & Шинэ Зеландын JAS-ANZ зэрэг Их 7-ийн итгэмжлэлийн байгууллагуудаар итгэмжлэгдсэн гэрчилгээ олгодог нь бидний үйлчилгээний чанарын дэлхийн өндөр түвшнийг гэрчилдэг.
Британийн стандартын байгууллага (BSI)
Дэлхийн шилдэг Premium ангиллын баталгаажилтын байгууллага BSI-ийн нэр хүндтэй гэрчилгээг Монголд суугаа Их Британийн үе үеийн элчин сайдууд Монголын компаниудад гардуулдаг.
Очир Дагинас компани Монголд анх удаа хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO 22000 стандартын шаардлагуудыг дэлхийн түвшинд хангасан юм.
Үүнтэй холбогдуулан Их Британийн цог жавхлант Хатан хааны элч Катрин Арнолд компанийн тэргүүн хатагтай Ж. Доржхандад дэлхийн Premium ангиллын BSI баталгаажилтын байгууллагын нэр хүндтэй гэрчилгээг Монголд анх удаа гардуулав.






Британийн стандартын байгууллага (BSI)
Австралийн шилдэг баталгаажилтын байгууллага BSC-ийн нэр хүндтэй гэрчилгээг Монголд суугаа Австралийн үе үеийн элчин сайдууд Монголын компаниудад гардуулдаг.
MCS Проперти ХХК-ийн гэрчилгээг Австралийн элчин сайд асан Ж. Лангтри захирал Б. Даваа-Очирт гардуулж байна.




Австралийн элчин сайд асан Дэйв Воусэн Ханбогд Ираета ХХК-ийн гэрчилгээг гардуулах ёслол.


Олон улсын аудитын баг С. Фернандо, Г. Ангар нар Премиум Бьюлдинг Материалс ХХК-ийн ISO 45001 стандартын багтай аудитын үеэр.


ХОЛБОО БАРИХ
ISO гэрчилгээжүүлэлтийн талаар лавлах бол бидэнтэй холбогдоорой.
