Олон улсын баталгаажилт: FAQ буюу “Байнга асуудаг асуултууд”

Баталгаажилт (certification) гэж юу вэ?

Баталгаажилт нь аливаа компанийг олон улсын ISO стандартуудаар тогтоосон удирдлагын тогтолцоогоор үйл ажиллагаагаа явуулж байгааг баталсан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн аудитын байгууллагын үнэлгээ юм.

Баталгаажилт нь таны компанийн найдвартай байдлын баталгаа болох ба таныг амлалтаа биелүүлэх бүрэн чадвартай гэдэг итгэлийг үйлчлүүлэгчдэд болон бусад сонирхогч талуудад бий болгодог.

Баталгаажилт хэрхэн хийгддэг вэ?

Баталгаажилтын үндсэн зарчим нь үйлчлүүлэгч байгууллагын үнэлгээний үйл явцыг аль болох энгийн хялбар байлгахад оршино.

Юуны өмнө баталгаажилтын байгууллага урьдчилсан үнэлгээ (pre-audit) буюу зөрүүгийн шинжилгээ хийж компанийн өнөөгийн байдлыг стандартын шаардлагуудтай харьцуулахад ямар түвшинд байгааг тодорхойлно. Ингэснээр, стандартын шаардлагад нийцэхийн тулд байгууллагад юу хийх хэрэгтэй талаар зөвлөмжүүдийг гаргаж тэдгээрийг хэрэгжүүлэх хугацаа өгдөг.

Энэ хугацаанд баталгаажилтын байгууллага нь компанитай дараах байдлаар хамтран ажиллана:

1. Зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах сургалтуудаар хангана

2. Зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргана

3. Зөвлөмжүүдийн дагуу ажлыг гүйцэтгэхэд туслалцаа үзүүлж байгууллагыг баталгаажилтын аудитад бэлтгэж өгнө

4. Олон улсын гэрчилгээ олгоно

Удирдлагын тогтолцоонууд нь тасралтгүй сайжруулалтад чиглэдэг тул тогтмол хяналт тавигдаж жил бүр магадлан баталгаажилт хийгдэнэ.

Баталгаажилт нь ямар хугацаанд хийгддэг вэ?

Урьдчилсан үнэлгээний дагуу шаардагдах сургалтуудаа авч үнэлгээгээр илэрсэн зөрүүг арилгахад байгууллагад 4-8 сар шаардагдана.

Үүний дараа олон улсын баталгаажилтын аудит хийгдэх ба олон улсын гэрчилгээ бэлэн болох хугацааг 6-8 долоо хоногоор тогтоодог боловч энэ нь байгууллагаас байгууллагад өөр өөр байж болох ба зарим үед бага зэрэг хойшилж болзошгүй байдаг.

Магадлан итгэмжлэл гэж юу вэ, энэ нь баталгаажилтаас өөр зүйл үү?

Баталгаажилт (certification) ба итгэмжлэл (accreditation) нь хоёр өөр зүйл юм. Магадлан итгэмжлэлийг хийдэг дэлхийн хамгийн нэр хүндтэй байгууллагууд нь Их Баританийн BSI, UKAS, Америкийн ANAB, Австрали болон Шинэ Зеландын JAS-ANZ зэрэг байдаг.

Тухайлбал, доор харуулсан Их Британийн BSI (Британийн Стандартын байгууллага) болон Австралийн BCS (Business Certification Services) баталгаажилтын байгууллагуудын (Certification Body) гэрчилгээнүүдийн доод талд нь дээр дурдсан магадлан баталгаажилтын байгууллагуудын (Accreditation Body) лого байдаг нь эдгээр баталгаажилтын байгууллагууд олон улсын нэр хүндтэй итгэмжлэлтэйг илтгэнэ.

Манай олон улсын нэр хүндтэй гэрчилгээнүүдийг Монгол улсад суугаа Их Британи болон Австрали улсын үе үеийн элчин сайдууд тус тус гардуулдаг.

Их Британиас Монгол улсад суугаа элчин сайд дэлхийн премиум зэрэглэлийн BSI баталгаажилтын байгууллагын гэрчилгээг гардуулж байгаа нь:

Их Британийн цог жавхлант Хатан хааны элч х. Катрин Арнолд Очир Дагинас компаний тэргүүн хатагтай Ж. Доржхандад дэлхийн Premium зэрэглэлийн BSI баталгаажилтын байгууллагын ISO 22000 хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны нэр хүндтэй гэрчилгээг Монголд анх удаа гардуулав (2018 он).

Австрали улсаас Монгол улсад суугаа үе үеийн элчин сайдууд Австралийн нэр хүндтэй BSC баталгаажилтын байгууллагын гэрчилгээг гардуулж байгаа нь:

Бороо Гоулд компанийн нэгдсэн удирдлагын тогтолцооны ISO 14001, ISO 45001, ISO 50001 стандартуудын гэрчилгээнүүдийг Австралийн элчин сайд н. Дэйв Воусэн болон олон улсын ахлах аудитор Г. Ангар нар компанийн удирдлагад хүндэтгэлтэйгээр гардуулж байна (2019 он)

Хан Алтай компанийн нэгдсэн удирдлагын тогтолцооны (НУТ) ISO 9001, ISO 14001, ISO 45001 стандартууд болон НУТ-ын гэрчилгээнүүдийг Австралийн элчин сайд х. Кэйти Смит болон олон улсын ахлах аудитор Б. Ундарлаа нар компанийн удирдлагад хүндэтгэлтэйгээр гардуулж байна (2024 он).

Арвайн Үндэс компанийн хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 22000 стандартын гэрчилгээг Австралийн элчин Ж. Лангтри Алтан Жолоо группийн ерөнхийлөгч н. В. Энхбаатарт хүндэтгэлтэйгээр гардуулж байна (2018 он).

ProPM Prime Partners компанийн нэгдсэн удирдлагын тогтолцооны ISO 9001, ISO 14001, ISO 45001 стандартууд болон НУТ-ын гэрчилгээнүүдийг Австралийн элчин сайд н. Лео Зенг болон олон улсын аудитор Р. Гантулга нар компанийн удирдлагад хүндэтгэлтэйгээр гардуулж байна (2025 он).

ХОЛБОО БАРИХ

ISO гэрчилгээжүүлэлтийн талаар лавлах бол бидэнтэй холбогдоорой.